ЭНЭ ОНД 9,12 ДУГААР ХОРООНЫ БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫН ДАГУУ ГЭРЭЛТҮҮЛЭГ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ХАШАА ХАЙС, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ.
2024-03-15 12:21:04,   212

ЭНЭ ОНД 9,12 ДУГААР ХОРООНЫ БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫН ДАГУУ ГЭРЭЛТҮҮЛЭГ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ХАШАА ХАЙС, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ.

2024 онд 9,12 дугаар хорооны босоо тэнхлэгийн авто зам дагуу явган зам, хашаа хайс,, ногоон байгууламжийн тохижилтын ажил хийгдэнэ. Гүйцэтгэгч компаниар “Ивээлт Мөрөн” ХХК, Жигүүр Ой” ХХК-иуд шалгарсан бөгөөд тус ажлыг хариуцан ажиллаж байгаа ажлын хэсгийн уулзалт боллоо.

Уулзалтаар 2023 онд хийгдсэн 9,12 дугаар хорооны босоо тэнхлэгийн авто замын дагуу гэрэлтүүлэг явган замын тохижилтын ажлын талаар, энэ онд хийгдэх хашаа хайс, ногоон байгууламжийн тохижилтын ажлын эхлэх, дуусах хугацаа, тулгамдаж буй асуудал, ажлын төлөвлөгөө зэргийг хэлэлцлээ.

Энэхүү уулзалтанд тендерт шалгарсан Ивээлт Мөрөн ХХК, Жигүүр Ой ХХК-ийн төлөөллүүд болон байгаль хамгаалагч Б. Даваахүү, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхтөр, Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Ганчимэг, “Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” ОНӨХХК-ийн ногоон байгууламжийн арчилгаа төлөвлөлт хариуцсан инженер О.Батчулуун болон багийн дарга нарыг байлцуулан зохион байгууллаа.

2024-03-15 12:21:04