МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТҮВШИНГ 95,1 % -ИАР ҮНЭЛЛЭЭ.
2024-03-12 21:21:58,   217

МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТҮВШИНГ 95,1 % -ИАР ҮНЭЛЛЭЭ.
“Хайр найдвар гэрэл” НҮТББ-аас санаачлан USAID санхүүжилттэй Хөгжлийн шийдэл ТББ-ын Бэст хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн Төрийн байгууллагуудын ил тод байдлыг сайжруулах “OPENGOV” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус хөтөлбөр нь төрийн албан хаагчдын нийтийн мэдээллийн ил тод байдлын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, мөн хуулинд заасан нээлттэй мэдээллийг үнэлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн хөтөлбөр юм. Байгууллагын ил тод байдлын үнэлгээг цахим хуудас, мэдээллийн самбар, бусад мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд хэрхэн хүргэж ажилласанаар үнэлсэн бөгөөд Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын ил тод байдлын түвшинг 95,1 хувиар үнэллээ.
ОPENGOV хөтөлбөрийг Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мөрөн сумын ИТХ, ЗДТГ гэсэн 3 байгуулагад хэрэгжүүллээ.

2024-03-12 21:21:58