ШИНЭЭР “АЛДАРТ ЭХ”-ИЙН 1, 2 ДУГААР ЗЭРГИЙН ОДОН АВАХ ЭХЧҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА
2024-01-09 11:41:25,   511

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Оршин суугаа багийн Засаг даргын албан тоот

2. Эхийн цахим үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар /Улсын бүртгэлийн лавлагаа/

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар ,насанд хүрсэн бол төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар хамт  /Улсын бүртгэлийн лавлагаа/

4. Эхийн гараар бичсэн өргөдөл /Хүүхдийн мэдээлэл дэлгэрэнгүй, холбогдох утасны дугаар заавал бичнэ. /

Анхаарах зүйл:

1. Үрчилсэн болон нас барсан тохиолдолд үрчлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээний баталгаажсан хуулбар ирүүлэх

 /3 хүртэлх насанд нь үрчилж авсан байх./

2. Үрчилж авсан хүүхдийн хувьд үрчлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ (төрсний гэрчилгээ нь үрчлүүлсний дараах төрсний гэрчилгээ байна.)                                                                                            3. Хамгийн бага хүүхэд нь 1 нас заавал хүрсэн байх /2024 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө /

4. Хэрэв 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбарыг баталгаажуулж хавсаргах.

МАТЕРИАЛ БҮРДҮҮЛБЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ 89162262 УТСААР ЛАВЛАНА УУ.

2024-01-09 11:41:25