УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБААС АЙМАГ, СУМДЫН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮДТЭЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-12-26 17:44:20,   129

Улс орон даяар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шуурхай штабаас аймаг, сумдын онцгой комиссын гишүүдтэй цахим хурал зохион байгуулж ОБЕГ-ын дэд дарга Бригадын генерал Б.Ууганбаяр үүрэг чиглэл өгсөн ба энэхүү хурлаас гарсан чиглэлийн дагуу Мөрөн сумын Засаг даргын А/367 дугаар захирамжаар байгуулагдсан Мөрөн сумын шуурхай штабд сумын Засаг дарга, Шуурхай штабын дарга хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өглөө.

Үүнд:

✅Гамшиг, цаг агаарын аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг үүсэх эрсдэл, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан төлөвлөж зохион байгуулах;

✅Малчин, мал бүхий иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулах

✅Болзошгүй эрсдэлийн үед шатахууны нөөц хангалтыг бий болгох

✅Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг алдалгүй арга хэмжээ авах

✅Сумын онцгой комисс, шуурхай штабаас хариуцлагатай жижүүр гаргаж ажиллах

✅Сумын Онцгой комисс, Гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагааг уялдуулах, мэдээ, мэдээллийг цахим технологийн түвшинд шуурхай солилцох;

✅Албан байгууллага, ААН-ыг уриалж ажиллах

2023-12-26 17:44:20