МӨРӨН СУМЫН МАЛЧИН ИРГЭДТЭЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ЗУРГААН ЧИГЛЭЛД АЖИЛЛАНА
2024-01-05 12:02:55,   402

Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 05 - 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Мөрөн сумын 14-н багийн Засаг дарга, хөдөө аж ахуйн тасаг, мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд, багийн хүний их эмч, баг зохион байгуулагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Мөрөн сумын 6-н чиглэлд ажиллаж малчин иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулна.

✅Мөрөн сумын онцгой комиссын хурлын шийдвэрээр шатахуун болон бусад холбогдох зардлыг сумын орон нутгийн нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн байна.

✅Түүнчлэн байршил тогтоох "Гурван үгт хаяг"-ийн аппликэйшн буюу "what3words"–ыг малчин өрхийн гишүүн бүрийн гар утсанд татаж суулгах ажлыг зохион байгуулах ба малын өвөлжилт, хорогдол, төл бойжилт, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний байдалтай газар дээр нь танилцаж малын өвчин, эмийн зохистой хэрэглээ, НЭМБ анхан шатны мэдлэг, хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар мэдээлэл хүргэж ажиллана.

2024-01-05 12:02:55

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0