ЭЗЭНТЭЙ, ЭЗЭНГҮЙ 22 ШИРХЭГ НҮХЭН ЖОРЛОНГ АРИУТГАЖ, БУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-07-05 19:23:58,   219

✅️Мөрөн сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/176 тоот захирамжаар нүхэн жорлон, угаадасны нүх зэргийг ариутгаж халдваргүйжүүлэн дарж булах ажлыг зохион байгуулсан.

✅️Энэ хүрээнд Дэлгэрмөрөн голын энгийн хамгаалалтын бүсэд байршилтай “ЭЗЭНТЭЙ” 17 ширхэг нүхэн жорлон, 1 ширхэг угаадасны нүхийг ариутгаж халдваргүйжүүлэн эзэмшиж ашиглаж байгаа албан байгууллага ,аж ахуйн нэгжүүдээр ариутгал хийлгүүлэн дарж булах ажлыг зохион байгуулаад байна. Дарж булсан 17 байгууллага, аж ахуйн нэгжээс 6 нь шинээр ариун цэврийн байгууламжтай болсон.

✅️Мөн байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардлаар “ЭЗЭНГҮЙ” 2 ширхэг нүхэн жорлон, талын хонхорын урд засмал замын ойролцоо 2 хүний нүхэн жорлон, Дэлгэрмөрөн голын захад байршилтай 1 хүний нүхэн жорлонгуудыг ариутгаж булжээ.

✅️Мөрөн суманд нүхэн жорлон 10693 ширхэг байгаагаас 2023 онд 99 ширхэг жорлонг дарж булж, шинээр ариун цэврийн байгууламжтай болжээ. Одоогоор айл өрхийн 10139 ширхэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 461ш нүхэн жорлон байна.

✅️Гэр хорооллын айл өрхийн ихэнх хувь нь стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж байгаагаас хөрсний бохирдол үүсгэж, гэдэсний өвчлөлтийг нэмэгдүүлдэг. Тиймээс сайжруулсан ариун цэврийн байгууламжийн талаар иргэд зөв мэдээлэл ойлголттой болж, эрүүл амьдрах хэв маягийг төлөвшүүлэх нь чухал байна.

2023-07-05 19:23:58