МӨРӨН СУМЫН 5,6,12 ДУГААР БАГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
2023-12-09 15:03:04,   215

Мөрөн сумын "ДЭЛГЭРМӨРӨН" өрхийн эрүүл мэндийн төв 5,6,12-р багийн 9,000 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тус өрхийн эмнэлэг нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж, өрөө, тасалгаа хүртээмж бага байсныг шинэ өргөтгөлийн байртай болсоноор эрүүл мэндийн төвийн орчин нөхцөл сайжирч, иргэндээ ойртсон, чанартай тусламж үзүүлэх боломж бүрдлээ.

✅Улсын төсвийн 861.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын "Нанобриллиант констракшн" ХХК гүйцэтгэлээ.

✅Нээлтийн үеэр Улсын их хурлын гишүүн, барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн болон Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр, аймгийн ИТХ дарга Г.Мөнгөнхуяг болон ЭМГ-ын дарга нар эмнэлгийн байртай танилцлаа.

2023-12-09 15:03:04