МӨРӨН ХОТ ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ ХХК-НЫ АЛБАН ШААРДЛАГАД ХАРИУ ТАЙЛБАР ХҮРГҮҮЛЛЭЭ
2023-12-14 16:50:21,   191

Мөрөн сум нь дангаараа төсвийн орлогоо бүрдүүлж аймагт төсвийн тэнцлийн ашгийг шилжүүлдэг, улс болон аймгаас татаас авдаггүй сум юм. Сангийн яамнаас хянаж ирүүлсэн 2024 оны төсөвт Хот тохижилт /төрийн сан дахь дансны нэр юм/-ын зардал 1 тэрбум 495,5 сая төгрөг хянагдаж ирсэн ба Мөрөн сумын 2024 оны төсөв боловсруулахдаа тарифаар тооцсон зардалруу ойртуулах бодлого барьж сумын төсвөөс 804,5 сая төгрөгөөр нэмэгдүүлэн НИЙТ Хот байгуулалтын зардлыг 2,3 тэрбум байхаар баталсан.

✅Үүний 1 тэрбум 250 сая төгрөг нь Хог хаягдлын хураамжийн орлогоос төвлөрөх юм. Хот байгуулалт гэдэг нь Мөрөн сумын Төрийн сан дахь Хот тохижилт гэсэн дансны батлагдсан төсвийг илэрхийлсэн хавсралт юм.

✅Ажилтнуудын цалин нэмэх, өр төлбөр барагдуулах, ажиллах нөхцөл боломжоор хангах зэрэг асуудал нь компанийн ТУЗөвлөл, аймгийн ИТХурлын хэмжээнд шийдвэрлэх асуудал юм.

✅2023 онд байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн 12 дугаар сарын санхүүжилтээ нэхэмжилж 2024 онд гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээний саналаа ирүүлж хамтран ажиллана гэж найдаж байна.

2023-12-14 16:50:21