ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА
2023-11-01 15:20:00,   151

Глобал сангийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг “Төгс бүсгүйчүүд” ТББ-тай хамтран Нийгмийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох сургалт, тэдэнд чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн шийдвэр гаргагч нартай хамтран ажиллах ажлын уулзалт, сургалтыг хамтран зохион байгууллаа.

✅Сургалт, уулзалтын үйл ажиллагааг “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын захирал, бэлтгэгдсэн сургагч багш нар гардан зохион байгуулсан.

Сургалтын үр дүнд манай аймаг Нийгмийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдтэй ажиллах, бусдыгаа манлайлан ажиллах Төрийн бус байгууллагатай болж, тухайн иргэдийг соён гэгээрүүлэх, тэдний зан үйл хандлагыг төлөвшүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

2023-11-01 15:20:00