Монгол бичгийн хэрэглээг сайжруулах зорилгоор Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/ 157 захирамж гарлаа.
2023-06-26 12:46:48,   374

Мөрөн сумын хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудад эх хэл, бичгийн чадварыг дээшлүүлэх, хэрэглээний орчин бүрдүүлэх, Монгол бичгийн хэрэглээг сайжруулах зорилгоор Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/ 157 захирамж гарлаа.

Захирамжийн хүрээнд

✅️Сумын хөгжлийн бодлого , стратеги, урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлсон баримт бичгүүдэд харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд Монгол бичгээ сурах аян хөдлөгөөн өрнүүлж, Төрийн байгууллагуудын албан хаагчдын Монгол хэл бичгийн мэдлэг чадварыг үе шаттай дээшлүүлэх, Монгол хэл бичгийн сургалтын чанарыг сайжруулах

✅️Төв зам дагуу ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн өрөө тасалгааны хаяг, гудамж, талбайн нэр, албан хаагчдын нэрийн хуудас, нутгийн брэнд бүтээгдэхүүний шошго, танилцуулга, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа, өргөмжлөл, батламж, талархал зэргийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар нь бичиж хэвшүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ

2023-06-26 12:46:48

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0