МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГААР Х.ТАЙВАНБАЯРЫГ ТОМИЛЛОО.
2023-11-14 11:52:03,   162

✅Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.6, 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралт, Монгол Улсын Их Хурлын 2007 оны 73 дугаар тогтоолыг үндэслэн Захирамжлах нь:

✅Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 05/17821 тоот дүгнэлтийг харгалзан Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлсэн хуульд заасан шаардлагыг хангаж буй Хадбаатарын Тайванбаярыг Мөрөн сумын Засаг даргын албан тушаалд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн томиллоо.

✅Хөвсгөл аймгийн Засаг даргын Захирамжийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Улам-Өсөх гардуулан, Сумын Засаг даргын орлогч Р.Элбэг-Очир тамга, тэмдгийг гардуулан өгч баяр хүргэлээ.

2023-11-14 11:52:03