МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.ТАЙВАНБАЯР ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД ӨНӨӨДӨР ЭХНИЙ АЛБАН ДААЛГАВРЫГ ӨГЛӨӨ
2023-11-16 15:26:58,   155

Төрийн албаны ёс зүйн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага дэг журмыг чангатгах” тухай 258 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны “Төрийн албаны ёс зүйн сахилга хариуцлагыг сайжруулах” тухай 02 дугаар зөвлөмж, Аймгийн Засаг даргын 2021 оны Аргачлал шинэчлэл батлах тухай А515 дугаар захирамжийг эрчимжүүлэх зорилгоор дараах үндсэн чиглэлээр албан даалгавар өглөө.

Үүнд:

✅Төрийн албан хаагчийн ёс зүйн сахилга хариуцлагын хэм хэмжээ мөрдөн ажиллах чиглэлээр чанарын менежментийн тогтолцоо ISO9001 стандартыг бүрэн хэрэгжүүлж ажиллах, төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чин шударгаар хийж гүйцэтгэх

✅Сумын болон аймгийн төсөв төвлөрүүлэх,

✅2023оны сумын орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөр төсөлт арга хэмжээ, худалдан авах ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн хугацаанд нь хурдан шуурхай зохион байгуулах,

✅2024 онд аймгийн болон сумын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөр төсөлт арга хэмжээний зураг төсөл, ажлын даалгавар, тендерийн тодорхойлолт зэргийг хугацаанд нь бэлэн болгож танилцуулах,

✅Өвөлжилийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэн, хог хаягдал золбин нохой устгалын ажилд хяналт тавьж, холбогдох ААН байгууллага иргэдтэй хамтран ажиллах

✅Ил задгай худалдаа эрхэлж буй иргэд, Сум орон нутгийн тээвэр, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг зөвшөөрсөн цэгрүү нүүлгэн шилжүүлэх ажлыг холбогдох байгууллагатай нь хамтран зохион байгуулах

✅Албан даалгаврын хэрэгжилт үр дүнг тооцон ажиллах

2023-11-16 15:26:58