СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.ТАЙВАНБАЯР МӨРӨН СУМЫН 14 БАГИЙН ЗАСАГ ДАРГА, БАГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТАЙ УУЛЗАЖ, ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАНГ СОНСОЖ, ЦАГ ҮЕИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ДАРААХ АЛБАН ДААЛГАВРЫГ ӨГЛӨӨ.
2023-11-17 10:35:50,   154

✅Хог хаягдлын тухай хуулийн 8.5 дахь заалтын дагуу хог хаягдлын талаар Багийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажлыг эрчимжүүлэн ажиллах, Мөрөн Хот Тохижилт үйлчилгээний төв, ЭКО эрин тохижилт ХХК компаниудын хог ачилтын хуваарьт хэсгийн ахлагч нараар хяналт тавиулж хамтран ажиллах

✅ Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12 дахь заалт, Сумын Засаг даргын эрх үүрэг хэсэг ”...нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох” гэсэн заалтын дагуу багийн нутаг дэвсгэрт байрлах эзэмшил газартай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх газрын зураглалыг дахин гаргаж цас орсон үед тухайн газрыг цэвэрлэж байх албан мэдэгдлийг хүргүүлэн хяналт тавьж ажиллах.

✅Хотын төвийн аж ахуйн нэгж, албан байгууллага, орон сууны иргэдийг ил задгай хогоо асгахгүй, хогоо хогийн сав болон уутанд хийлгэх, үүсмэл хогийн цэг үүсгэхгүй байх талаар хог хаягдлын тээвэрлэлт хариуцсан жолооч, үйлчлэгч, хэсгийн ахлагч нарт анхааруулж үүрэг чиглэл өгч ажиллах

✅Тухайн багийн нутаг дэвсгэрийн авто замын гэрэлтүүлгийн асалтын байдалд хяналт тавьж асахгүй байгаа үед холбогдох ажилтанд мэдэгдэж хяналт тавьж ажиллах

✅Золбин нохой устгах ажил явагдаж байгаатай холбогдуулан тухайн устгалын албан хаагч нартай хамтран ажиллах, хяналт тавих

✅Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд байнга өгч ажиллах, отроор өөр аймаг сум, багт өвөлжиж байгаа малчин өрхийн судалгааг үнэн зөв гаргаж ажиллах

✅Гамшгийн эрсдэлт нөхцөлд дайчлагдан ажиллах иргэн, автотехникийн судалгааг шинэчлэн тодотгох

2023-11-17 10:35:50