АВТО ЗАМ ДАГУУХ ХОГ ХАЯГДЛЫН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД ТӨРИЙН 8 БАЙГУУЛЛАГЫН 342 АЛБАН ХААГЧ ОРОЛЦОЖ 10,1 ТН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
2023-06-26 12:42:27,   326

АВТО ЗАМ ДАГУУХ ХОГ ХАЯГДЛЫН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД ТӨРИЙН 8 БАЙГУУЛЛАГЫН 342 АЛБАН ХААГЧ ОРОЛЦОЖ 10,1 ТН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

♻️Аялал жуулчлалын улирал ирж байгаатай холбогдуулан орон нутгийн болон улсын чанартай авто замын дагуух хог хаягдлын цэвэрлэгээ зохион байгуулах тухай Аймгийн Засаг даргын 2023 оны А/351 захирамжийн дагуу авто зам дагуу Мөрөн сумын нутаг дэвсгэр Хүндэтгэлийн хаалганаас Хужиртын ам хүртэл нийт 20 км авто зам дагуух цэвэрлэгээг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

♻️Дээрх цэвэрлэгээнд Мөрөн сумын ЗДТГазар-7, Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК-ийн 25, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар-25, Боловсрол шинжлэх ухааны газар- 8, Ерөнхий боловсролын сургуулиуд, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын нийт-243, Аймгийн прокурор-9, Цагдаагийн газар-25 нийт 342 төрийн албан хаагч, 3 техник хэрэгсэлтэй оролцож нийт 10,1 тн хог хаягдлыг цэвэрлэн, зайлуулсан байна.

♻️ХОГ ХАЯГДАЛГҮЙ БАЙГАЛЬДАА ЭЭЛТЭЙ АЯЛЦГААЯ

♻️БАЙГАЛЬД ХЭЗЭЭ Ч ХОГНЫ МАШИН ОЧИХГҮЙ

2023-06-26 12:42:27

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0