МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГА, 14 БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2023-11-26 12:12:55,   365

Хөвсгөл аймаг, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр болон 14 багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ЯПОН улсын токио хотод JICA олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлэх албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд JICA талаас дараах саналуудыг дэмжиж, цаашид хамтарч ажиллахаа илэрхийллээ.

JICA үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан сургалтад, Мөрөн сумын тамгын газрын мэргэжилтэн, ажилтан албан хаагчдыг үе шаттай хамруулж, суралцуулах;

Хүний нөөцийг хөгжүүлэх, боловсон хүчнийг төлөвлөгөөт сургалтад хамруулах, мэргэшүүлэн бэлтгэхэд хамтарч ажиллах;

Ёс суртахууны боловсролыг хүүхдүүдэд төлөвшүүлэхэд, ЕБС-иудад туршлага судлах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, санаачилгыг дэмжих;

JICA олон улсын байгууллага нь тухайн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, холбогдох байгууллагуудтай харилцан санал солилцсоны эцэст тодорхой хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулах хэлбэрээр ажилладаг.

2023-11-26 12:12:55