ЗОЛБИН НОХОЙ УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА
2023-11-28 11:22:07,   259

 Золбин нохойн тоо эрс өсөж, иргэдийн аюулгүй амьдрах орчинд эрсдэлтэй нөхцөл үүссэн тул сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс нэмэлтээр 15,000,000.00 (Арван таван сая) төгрөгөөр нээлттэй сонгон шалгаруулалт зарлан 500 толгой золбин нохой устгалын ажлыг зохион байгуулсан. 2023 оны 11-р сарын 13-наас золбин нохой устгалын ажил явагдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр устгалын ажил дуусаж Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн газартай хамтран 500 толгой нохойнд ариутгал халдваргүйжүүлэлт хийж дарж, булах ажлыг зохион байгууллаа. Цаашид “Хот тохижилт үйлчилгээ” ХХК сар бүр хувиарын дагуу нохой устгалын ажлыг тогтмол явуулна.

2023-11-28 11:22:07