ӨНӨӨДӨР МӨРӨН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Б.НЯМДАВАА БОЛОН СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛС, АЙМАГ ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА.
2023-10-12 14:50:23,   122

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилга 80%тай явагдаж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Урагшлах” ХХК ажиллаж байна.

Хүнс ногооны 500тн багтаамжтай 2 агуулахын барилга нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа ба одоогоор гадна шугам сүлжээ болон хөргүүрийн тоног төхөөрөмж хийгдэхээр ажиллаж байна. Гүйцэтгэгчээр “Төрөлх мөрөн” ХХК, “Өсөх нум” ХХК Барилгын ажил 90%тай явагдаж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Соёл спорт цогцолборын барилгын дотор заслын ажил хийгдэж байгаа ба уг ажлын гүйцэтгэгчээр “Рэндербау” ХХК. Барилгын явц 85%тай явагдаж байна.

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 9,12р хорооны авто зам дагуух гэрэлтүүлэг, явган замын тохижилтын ажлын гэрэлтүүлгийн ажил бүрэн дууссан. Явган замын 70% нь хийгдсэн явж байна. Гүйцэтгэгчээр “Жеммн” ХХК. 

2023-10-12 14:50:23