ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗРААС НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-10-20 17:45:44,   125

Өнөөдөр Нийгмийн даатгалын газраас 14н багийн засаг дарга, хэсгийн ахлагч нарт Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэл, шинэчилсэн найруулга болон хуульд орсон өөрчлөлтүүдийн талаар сургалт мэдээлэл, хүргэж байна.

Уг сургалтаар “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд сэдвээр мэдээлэл хүргэж сургалтад оролцогчдын асуултад хариулт өгнө.

2023-10-20 17:45:44