НАМРЫН АДАГ САРЫН ШИНИЙН 3-НЫ БИЛЭГТ САЙН ЭНЭ ӨДӨР ЗАЛУУ ХОСУУД ГЭРЛЭХ ЁСЛОЛОО ТЭМДЭГЛЭЖ ГАЛ ГОЛОМТОО БАДРААН МОНГОЛ УЛС НЭГ ӨРХӨӨР БҮЛ НЭМЛЭЭ.
2023-10-17 18:29:10,   148

Мөрөн сумын “Ёслол хүндэтгэлийн өргөөнд” залуу гэр бүл Б.Адьяасүрэн, Д.Пагмадулам нар гал голомтоо бадрааж гэрлэлтээ баталгаажууллаа. Залуу гэр бүлдээ цаашдынх нь ажил амьдралд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Уйлах инээх хоёрт цугтаа байж

Унах босох хоёрт хамтдаа байж

Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд

Өргөө цагаан гэртээ төвшин жаргаарай

Залуучуудын сарын аяны хүрээнд” Mөрөн сумын залуу хосын тангараг өргөх ёслолыг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төв, Хөвсгөл аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэс хамтран зохион байгууллаа.

2023-10-17 18:29:10