ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗАЛУУ ХОСЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
2023-10-17 18:28:06,   355

Намрын адаг сарын шинийн 3-ний Балжинням, Дашням давхацсан бэлэгт сайн өдөр Мөрөн сумын “Ёслол хүндэтгэлийн өргөө” –нд тангараг өргөх ёслол болж Г.Шинэбаяр, Б.Мөнхдөлгөөн нар гэрлэлтийн гэрчилгээгээ хүлээн авч, хуримын бөгжөө солилцон, халуун тулгандаа гал бадраалаа.

Эцгийн ариун голомтыг

Ган тулгандаа бадрааж

Золгон учирсан энэ өдрөөс

Сэтгэл итгэлээрээ хайраа тэтгэж

Хазайсан газар нь нэгнээ түшиж

Халтирсан газар биесээ тулж

Нэгэн бие мэт нийлсэн сэтгэлээрээ

Насан буянаа тэгшитгэж яваарай.

Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мөрөн сумын Засаг даргын тамгын газар хамтран залуу хосуудын гэрлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

2023-10-17 18:28:06

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0