БИЛЭГТ САЙН ӨДӨР ЗАЛУУ ХОСЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЖ МОНГОЛ УЛСЫН ӨРХИЙН ТОО НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ
2023-10-17 18:27:02,   129

Намрын адаг сарын шинийн 3-ний таван шар мэнгэтэй шар бич өдөр буюу Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдрийг тохиолдуулан залуу гэр бүлийн тангараг өргөх ёслол боллоо. Мөрөн сумын “Ёслол хүндэтгэлийн өргөө” –нд Э.Энхтөр, М. Болормаа нар гэрлэлтийн гэрчилгээ гардаж, сүйн бөгж солилцон гал голомтоо бадраалаа.

Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд

Өөдөө цоролзсон галаа өрдөж

Өрхөн дээр цугласан

Долоон бурханд

Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор

Өнөр өтгөн сайхан айл болоорой.

Ургийн холбоо батжих болтугай

Удмын өлзий дэлгэрэх болтугай

Энэхүү ёслолыг “Залуучуудын сарын аяны хүрээнд” Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төв, Хөвсгөл аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэс хамтран зохион байгууллаа.

2023-10-17 18:27:02