“ХУР ХОГ ХАЯГДАЛ, ОРЧНЫ БОХИРДЛЫГ УСТГАХ, ЦЭВЭРЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛАГУУДАД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА.
2023-10-13 14:10:25,   378

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2023 оны 4 дүгээр улиралд “Хур хог хаягдал, орчны бохирдлыг устгах, цэвэрлэх үйлчилгээ”-ний гүйцэтгэгч сонгох Сонгон шалгаруулалтыг 2023.09.08-ны өдрөөс 2023.10.08-ны өдрийг дуустал 30 хоногийн хугацаанд Нийтэд Ил тод зарласан ба Сонгон шалгаруулалтад 2 компани материал ирүүлсэн байна.

Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Хур хог хаягдал, орчны бохирдлыг устгах, цэвэрлэх үйлчилгээ”-ний гүйцэтгэгч сонгох Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн дүгнэлтээр 1,2,3,4,5,11 дүгээр багуудын Хог ачилтыг Мөрөн Хот тохижилт үйлчилгээний төв ХХК, 6,7,8,9,10,12,13,14 дүгээр багуудын Хог ачилтыг Эко эрин тохижилт ХХК-д гэрээгээр гүйцэтгүүлэх мэдэгдлийг хүргүүлээд байна.

 

2023-10-13 14:10:25

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0