ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРӨӨР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2023-10-10 16:13:11,   115

Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан НЭ-ийн Сэтгэц наркологийн тасгаас: Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, салбар дундын оролцоог хангах, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсож, цаашид хамтран ажиллах зорилгоор "Сэтгэцийн эрүүл мэнд бол-хүний түгээмэл эрх юм" өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Мөрөн сумын багийн засаг дарга нар, ӨЭМТ-ийн НЭМА-ууд, ХГБХГ, бусад сэтгэл зүйч нар оролцсон ба ЭМГ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгч М.Мөнх-Аюуш, НЭ-ийн захирал Г.Оюунжаргал нар нээж үг хэлэн, Сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч Д.Мөнхзул "Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал", "Цахим дондолт" сэдвээр сургалт орж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2023-10-10 16:13:11