Төв аймагт зохион байгуулагдсан Хойд бүсийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2023” тэмцээнд Мөрөн сумын "Авъяас"сургуулийн баг тамирчид амжилттай оролцлоо.
2023-10-04 03:00:55,   108

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сурган дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2023” тэмцээнд Архангай, Хөвсгөл, Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн өсвөрийн аврагч бүлгийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

✅Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн Б.Пүрэвсүрэн багштай “Хүмүүн” бүлгэм “Тэргүүн байр”,

✅Орхон аймгийн 14-р сургуулийн “Соёмбо" бүлгэм "Дэд байр"

✅Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р сургуулийн "Сэрэмж" бүлгэм "Гутгаар байр"-т

✅Хөвсгөл аймгийн “Авъяас” сургуулийн “Илд” баг тусгай байрт тус тус шалгарч шагналын эзэд боллоо.

Тус тэмцээнийг аймгийн Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Дэлхийн Зөн ОУБ, Улаанзагалмайн дунд шатны хороо, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж оролцлоо..

2023-10-04 03:00:55