"МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН ЖАМЦЫН БАДРААГИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИК БАЙГАЛИЙН УХААНЫ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ “ДЭЛГЭРМӨРӨН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ”-ИЙН ТҮҮХТ ЗУУН ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА
2023-10-02 20:28:48,   100

Тэртээ 1922 онд Засагт хан аймгийн Ахай бэйс Цэрэндоржийн хошуунд нэг багш, арваад сурагчтай бага сургууль байгуулах шийдвэр гарч 1923 оны намар Мөрөнгийн хүрээнээс зайтай Сүхийн голын адагт нэг багш, нэг ажилчин, 15 сурагчтай “Сүхийн тэнхим” нэртэй бага сургууль гал голомтоо бадрааснаас хойш энэхүү 100 жилийн ойн торгон мөчийг тэмдэглэн өнгөрүүлж буй Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид та бүхэндээ түүхт ойн халуун баярын мэндийг өргөн дэвшүүлье.

2023-10-02 20:28:48