МӨРӨН СУМЫН ЗАЛУУ ХОСЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
2023-10-01 14:32:31,   118

Намрын дунд сарын шинийн 17-ний Балжинням, Дашням давхацсан бэлэгт сайн өдөр Мөрөн сумын “Ёслол хүндэтгэлийн өргөө” –нд 2 залуу хосын тангараг өргөх ёслол болж гэрлэлтийн гэрчилгээгээ хүлээн авч, хуримын бөгжөө солилцон, халуун тулгандаа гал бадраалаа.

Ерөөл учрал бүрдсэн

Ертөнцийн энэ сайхан өдөр

Хаан бугуйвчаар жаргал нэгтгэж

Хатан сүйхээр заяа зангидаж байгаа залуу хосууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“Залуучуудын сарын аяны хүрээнд” Mөрөн сумын залуу хосын тангараг өргөх ёслолыг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төв, Хөвсгөл аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэс хамтран зохион байгууллаа.

2023-10-01 14:32:31