АХМАДЫН УРЛАГ СОЁЛЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
2023-09-30 14:16:07,   114

Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр “Ахмадын урлаг соёлын төв” ашиглалтад орсноор Хөвсгөл аймгийн 1400 гаруй ахмад буурлууд үйлчлүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжлийг дэмжиж, урлаг спортын арга хэмжээ зохион байгуулах боломжийг хангасан төв нэгээр нэмэгдлээ.

Тус төвийн нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Д.Цэрэнпил, Хөвсгөл аймгийн ИТХ-н дарга Г.Мөнгөнхуяг, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа, Хөвсгөл аймгийн Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга Б.Ганзориг нар хүрэлцэн ирсэн юм.

2023-09-30 14:16:07