ЗАСАГ ДАРГА Х.ТАЙВАНБАЯР ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БОЛОХ “КУККИВОН”-ы МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХО ИН ЁОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
2025-12-22 18:24:49,   66

 

✅Хөвсгөл аймгийн өсвөрийн Таеквондогийн тамирчид дэлхийд чансаа өндөрт тооцогдож, ирээдүйд олимпод өрсөлдөх тамирчид бэлтгэгдэж байгааг ноён Хо Ин Ёон онцолж, орон нутгийн болон төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг дуулгалаа.

✅Засаг дарга Х.Тайванбаяр баг тамирчдыг аймаг, сум орон нутгийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган бодит ажил болгон хэрэгжүүлэхийг онцоллоо.

✅Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх “Өсвөрийн шигшээ баг, Хөвсгөл БТСГ-ын харьяа “Хүчит Шонхор” клубийн тамирчид БНХАУ-ын Ханжоу хотод болсон “ГРАНД СЛАМ” Олон Улсын нээлттэй тэмцээнд 35 медаль хүртэж “ШИЛДЭГ БАГ”-аар шалгараад өчигдөрхөн нутагтаа ирээд буй юм. 

2025-12-22 18:24:49