ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШИЛДЭГ СУМААР “МӨРӨН СУМ” ШАЛГАРЛАА.
2025-01-28 14:00:00,   25

2024 оны Хөвсгөл аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр Мөрөн сум тэргүүллээ. Үнэлгээг нэрлэсэн жилийн үнэлгээ, шилэн дансны үнэлгээ, авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээ зэрэг 13 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, Хөвсгөл аймгийнхаа 23 сум, 1 тосгоноос Мөрөн сумын ЗДТГ 2024 оны үйл ажиллагаагаараа 94,89 хувиар үнэлэгдэж, тэргүүн байранд шалгарлаа.

Мөрөн сумын ЗДТГ-ын нийт ажилтан, албан хаагчид, хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, нийт иргэддээ талархал илэрхийлье.

 

2025-01-28 14:00:00