МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.ТАЙВАНБАЯР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2025 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
2025-01-28 12:00:00,   31

Аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга, агентлаг, байгууллагын дарга нартай 2025 онд үр дүнгийн болон хамтран ажиллах гэрээг өнөөдөр Аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд байгууллаа.

2025 онд хамтран ажиллах чиглэл, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, Төрийн алба болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулж, ашиг сонирхлын зөрчилгүй, төсөв санхүүгийн зөв менежментийг хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шударга, ил тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор гэрээг байгууллаа.

2025-01-28 12:00:00