МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ БОЛЛОО
2023-09-17 10:15:26,   204

Долоо хоног бүрийн Даваа гарагт сумын Засаг даргын шуурхай хуралдаж, ажлаа дүгнэж, төлөвлөдөг уламжлалтай. Энэ удаагийн шуурхайгаар Сумын Засаг дарга Д.Идэрмөнх мэргэжилтнүүдэд өгсөн албан даалгаврын биелэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө.

Тухайлбал:

✅ Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” ХХК-ийн өнгөрсөн 8н сарын хог ачилт, 9 сарын хог ачилтын хуваарь батлуулах болон хог шүүрддэг машины эвдрэлийг янзлах асуудал дээр шаардлага тавих

✅Төв доторх авто замын нөхөөс, хурд сааруулагчийн ажлыг гүйцэтгэгч комданитай хугацаа тохирч яаралтай эхлүүлэх

✅ Хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт тавих

✅ Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах

✅Хүүхдийн паркийг цэцэрлэгт хүрээлэн болгох зураг төсвийг дуусгах

✅Таггүй болсон траншейныг таглах ажлын үйл явцыг шалгаж дуусгах

✅ Махны үйлдвэрүүдийн хог хаягдалд хяналт тавих, албан шаардлага хүргүүлэх, биелүүлээгүй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох

2023-09-17 10:15:26