Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Л. Цэгмид ИТХ-ын дарга 93147169 50382238
Ц. Гансүх Засаг дарга 88119114 70384316
Б.Батбаяр Засаг даргын орлогч 99194307 70383558
Г. Нэргүй Тамгын газрын дарга 89110234 93147125 70382707


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Мөрөн хот
Мөрөн хот
Нийтэлсэн: 3 жил өмнө

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, Эх орны хойморт орших экологийн эмзэг орчин бүхий уул, тал, хээр, говь, цөл хосолсон хангайн бүсийн салбар уулсуудын дунд, Дэлгэрмөрний хөндий, Дулаан уулын өвөрт далайн төвшинөөс дээш 1490-1550 метрийн өндөрт оршдог Хөвсгөл аймгийн нийгэм эдийн засаг, Засаг захиргааны төв Мөрөн сум нь 1933 оны 01 сарын 13-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 2 дугаар тогтоолоор аймгийн төв болсон. Уг газарт одоогоос 200 гаруй жилийн өмнө Мөрөнгийн хүрээ үүсч газар зүйн байрлалын хувьд хамгийн тохиромжтой төв газарт тооцогдож 1956 оны 08 сарын 01-ний өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 104 дүгээр зарлигаар Мөрөн хороо захиргааг 7 хороо, 636 өрхтэй, 3166 хүнтэй, 10723 малтай хүн, мал эмнэлгийн салбартай байгуулж байсан.                                                   

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 06 сарын 26-ны 136 дугаар зарлигаар Мөрөн хороог Орон нутгийн хот гэсэн статустай болгосоныг 1994 онд УИХ-ын 33 дугаар тогтоолоор орон нутгийн хотыг сумын зэрэглэлтэй болгож өөрчилсөн байдаг.

Одоо Мөрөн сум нь 10290 га газар нутагтай, 13 баг, гэр хороолол голчилсон 11571  өрхтэй, суурин бүртгэлтэй 38000 иргэдтэй. Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь жуулчид дайран өнгөрөх гол төв болж байна.

Мөрөн сум нь

  • Аймгийн инжнерийн шугам сүлжээ бүхий газар нь 593,07 га
  • Гэр хорооллын газар нь 1143,9 га
  • Аж ахуйн зориулалтаар эзэмшиж байгаа739 иргэний 246 га газруудыг тус тус эзэмшиж байна.

            Мөрөн сумын хэмжээнд 8176 иргэний хашаа байгаа бөгөөд 4550 иргэн эзэмшиж буй хашааны газраа өмчилж авсан байна

Мөрөн суманд 6 өрхийн эрүүл мэндийн төв, 6 хувийн ортой эмнэлэг, 25 үүдэн эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Мөрөн суманд Ерөнхий боловсролын 9 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 12 цэцэрлэг,  бага сургууль цэцэрлэгийн цогцолбор 1, МСҮТ 1, 1 коллеж  сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.            

ЕБ-ын 9-н сургуульд нийт 9188 сурагч суралцаж байгаа ба нийт боловсролын системд суралцаж буй хүүхдийн 67,8%-ыг эзлэж байна. СӨБ-ын 11 цэцэрлэгт 3581 хүүхэд хамрагдан СӨБ эзэмшиж байна. коллеж, МСҮТ-2 ороод дээрх боловсролын байгууллагуудад нийт 13458 оюутан, сурагч, хүүхдүүд хамрагдаж байна. Дээрх сургуулиудад хувьсах зардал өгөлгүй хөдөө сумдаас 1000 шахам хүүхэд түр оршин суун суралцдаг, 326 оюутан коллежид  хамрагдаж байна.

Боловсролын салбарын нийт 1098 ажилтан албан хаагчид байдгаас 59 удирдах ажилтан, 691 багш, 347 ажилчид байна. 

Мөрөн сумын хэмжээнд Хадгаламж банк, Голомт банк, Хаан банк, Хас банк, Капитал банк, Төрийн банк зэрэг нийт 6-н арилжааны банк Мөрөн сумын иргэдэд төрийн болон санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Холбоотой мэдээ