“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Мөрөн сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн мэдээлэл

2021.04.28

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 1999 оноос тэмдэглэж ирсэн.

Үйлдвэрлэлийн ослын улмаас бэртэж гэмтсэн болон амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх 4 сарын 28-ны өдөр өнөөдөр тохиож байна .

Анх 1989 онд Канад улс үндэсний хэмжээнд хөдөлгөөн өрнүүлж, энэ өдрийг улсынхаа хэмжээнд гашуудлын өдөр болгон тэмдэглэж, Засгийн газар нь С-233 гэсэн тогтоолыг батлан гаргажээ. Улмаар уг санаачлагыг АНУ, Олон улсын Глобал ҮЭ-үүд дэмжиж, НҮБ-аас олон улсын өдөр болгон зарлаж байсан түүхтэй.