"ХОТ СУУРИН ГАЗРЫН УСНЫ МЕНЕЖМЕНТ" ОЛОН УЛСЫН ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО.

ХБНГерман улсын Барут Марк хот-Мөрөн хотуудын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Германы орон нутгийн хөгжлийн сан байгуулагдаж үйл ажиллагааныхаа хүрээнд "ХОТ СУУРИН ГАЗРЫН УСНЫ МЕНЕЖМЕНТ" олон улсын онол практикийн бага хурал зохион байгууллаа.
Энэхүү онол практикийн бага хурлын ерөнхий зохион байгуулагчаар Мөрөн сумын ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар Холбооны бүгд найрамдах Герман улсын "Усны академи", ХБНГерман улсын Барут марк хот, Монгол Германы орон нутгийн хөгжлийн сан, Хөвсгөл ус суваг ХХК ажиллаа.
Уг хурлын эхний өдөр
- "Бохир ус" сэдэвт лекц, хэлэлцүүлэг - Профессор Енс Новак
- "Шугам хоолойн засвар үйлчилгээ" сэдэвт лекц, хэлэлцүүлэг"-Доктор Клаус Байер
- "Усны аж ахуйн эрчим хүчний үр ашиг" сэдэвт лекц, хэлэлцүүлэг"-Геро Бөмер
- "Бранденбургийн Усны академийн үйл ажиллагаа" сэдэвт лекц, хэлэлцүүлэг-Петр Шепански Бранденбургийн Усны Академийн Ерөнхийлөгч
- "Усны аж ахуйн эрчим хүчний үр ашиг" сэдэвт лекц, хэлэлцүүлэг-Геро Бөмер,
- "Ундны усны худаг барих" тухай-Франк Цират нар илтгэл хэлэлцүүлсэн бол 2 дахь өдөр нь Мөрөн хотын усны менежментэй танилцаж практик үйл ажиллагаа зохион байгууллаа.