МӨРӨН СУМЫН ЗДТГ-ЫН ХАМТ ОЛОН, ГЭТЭЛГЭГЧ ЭХ ТӨВТЭЙ ХАМТРАН 4 ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ ХАЛУУН СЭТГЭЛ АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Хүндээ хүндээ дэм болно гэдэг хамгийн сайхан зүйл билээ. Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас ИРГЭДЭЭ СОНСЪЁ нээлттэй хаалганы өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэхүү өдөрлөгийн үеэр иргэдээс олон төрлийн тусламж хүссэн өргөдөл санал хүсэлтүүд ирдэг бөгөөд түүнийг нь холбогдох байгууллагуудад нь уламжилсаар ирсэн юм. Энэ удаад ИРГЭДЭЭ СОНСЪЁ нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр ирсэн хүсэлтийн дагуу Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид ХАЛУУН СЭТГЭЛ аяныг санаачлан эхлүүлээ. Аяны хүрээнд 1-р багийн төлөөлөгч С.Баясгалан, гэтэлгэгч эх төвийн хамт олонтой хамтран 1-р багийн иргэн Ариунцэцэгт сэтгэлийн дэм өгч тусламж үзүүллээ.
ЭНЭХҮҮ САЙХАН СЭТГЭЛИЙН АЯНД НЭГДСЭН МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАЖЭЭ.