ИРГЭНИЙ СПОРТЫН НААДАМД ТҮРҮҮЛСЭН МӨРӨН СУМЫН БАГ ТАМИРЧИД ШАГНАЛЫН МӨНГӨӨРӨӨ МӨРӨН СУМЫН 15 ӨРХӨД ТҮЛШНИЙ МОД БЭЛЭГЛЭЛЭЭ.

Монгол улсын ерөнхий сайдын санаачлагаар зохион байгуулагдсан ИРГЭНИЙ СПОРТЫН НААДАМД Мөрөн сумын баг тамирчид нийлбэр дүнгээр тэргүүлж цом 900,000 төгрөгөөр шагнуулсан билээ.
Мөрөн сумаа төлөөлөн оролцсон баг тамирчид тэмцээний шагналын сангийн мөнгөөрөө тусламж дэмжлэг хэрэгтэй Мөрөн сумын 15 өрхийн 76 иргэнд 150 шуудай түлээ, хүүхдүүдэд нь хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ.
Хүч хөдөлмөр нь шингэсэн амжилтаа Мөрөн сумынхаа айл өрхүүдэд зориулсан тамирчиддаа талархал илэрхийлье.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.