АХМАД БУУРЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Мөрөн сумын ИТХ, ЗДТГ-т ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа сумын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Баярын өдрийг угтан сумын ИТХ, ЗДТГ-ын ахмадын зөвлөлөөс залуу сайхан насаа нутаг орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зориулсан буурлуудынхаа дунд хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулан шилдэгүүдээ шалгаруулсан байна.
Сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө эрдэм мэдлэг хүч чадлаа зориулсан ахмад буурлууддаа эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.
Мөрөн сумын ИТХ, ЗДТ