ИРГЭДЭЭ СОНСЪЁ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод хурдан шуурхай хүргэх, Сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдэд тайлагнах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч танилцах холбогдох газарт уламжлан шийдвэрлэх боломжийг судлах, төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй нэг цэгээс иргэдэд хүргэх, мэдээлэл авах боломжоор хангах зорилгоор иргэдээ сонсъё нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
1. Иргэдэд шинээр гарсан хууль, төрийн бодлого шийдвэр, журмын талаар мэдээлэл, сурталчилгаа хийх
2.Эрүүл мэндийн сургалт мэдээлэл, витаминжуулалт, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоо хийх
3. Төрийн байгууллагуудын мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах
4. Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн зээлд хамрагдсан иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах
5. Иргэдийн санал, хүсэлт өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх
6.Иргэдээс байгууллагын сэтгэл ханамжийн судалгаа авах
7.“МАРАФОН-2018” тэмцээнийг зохион байгуулах
8.СӨББайгууллагууд эцэг эхчүүд иргэдэд хүүхдийн хоолны амталгааг явуулах
9.ЕБСургуулиудад “Үдийн цай, хоол”- оор үйлчилдэг байгууллагууд иргэдэд амталгааг хүргэж сурталчилах
10.“Монгол ногоо” төсөлд хамрагдсан иргэд, төслийн үйл ажиллагааг сумын иргэдэд танилцуулж сурталчилах
11.Гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд үзүүлэх сургалтыг зохион байгуулах, гарын авлага тараах
12. Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ—ын гишүүдийн ажлын албадуудаас иргэдэд ажлын тайлан мэдээллийг хийх, иргэдийн санал хүсэлт өргөдлийг хүлээн авах
Хамтран зохион байгуулагч:
• Аймгийн Хөдөлмөр,халамж үйлчилгээний газар
• Аймгийн Эрүүл мэндийн газар
• Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
• Аймгийн Цагдаагийн газар
• Аймгийн Онцгой байдлын газар
• Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар
• Сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд
• ХТҮТөв
• Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд
• Ерөнхий боловсролын сургуулиудад Үдийн цайгаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагууд
• Хүнсний ногоо тариалагчид
• МСҮТөв