ШИНЭ УРГАЦ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА БОЛНО

Төм хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагчид болон боловсруулах үйлдвэр, иргэн аж ахуйн нэгжийн борлуулалтын үйл ажиллагааг дэмжин зах зээлийг өргөтгөх, хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан төвлөрсөн нэг цэгээс орон нутгийн хөрсөнд ургасан гарал үүсэл нь тодорхой баталгаатай төмс хүнсний ногоо жимс жимсгэнээр жилийн хэрэгцээгээ бэлтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор ШИНЭ УРГАЦ өргөтгөсөн худалдаа 2018 оны 09 сарын 25-ны өдрөөс эхлэн 14 хоног Шинэ Мөрөн худалдаа үйлчилгээний гадна талбайд зохион байгуулагдах тул өргөнөөр оролцоно уу.
Зохион байгуулагчид: Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, ХХААГ, ШИНЭ МӨРӨН худалдааны төв ОНӨХК, мөрөн сумын ЗДТ