ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД, ААН, АРД ИРГЭДЭД АНХААРУУЛЖ БАЙНА

Цаг уурын орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2018 оны 09-р сарын 4, 8-нд зарим, 5, 9-нд ихэнх нутгаар бороо орж, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө 18-23 градус дулаан байх бол 5,6-нд нийт нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна. Иймд: - Хөдөө орон нутагт зорчих тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох - Цочир хүйтрэх тул тариалангийн аж ахуй эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх - Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт орхихгүй байх, малд явуулахгүй байх - Мөн хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэдийн хэт галлах, пийшин зуухны буруу галлагаа зэрэг санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна