ХАТУУ ХУЧИЛТАЙ ЗАМ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДАГУУХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

Мөрөн хотын гэр хорооллын дундах хатуу хучилттай авто замын хурсан элс шороо, явган хүний зам, замын 2 талын хог хаягдлыг цэвэрлэх "Цэмцгэр хот-1" төсөлийг 2018 оны 06-р сарын 12-оос эхлэн 2018 оны 06-р сарын 17-ны хугацаанд Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний төв, Хот тохижилт үйлчилгээний төв хамтран зохион байгуулж байна. Төсөлд хөдөлмөрийн биржид бүртгэлтэй 20 иргэн, Хот тохижил үйлчилгээний төвийн зам талбайн 9 үйлчлэгч нийт 29 хүн ажиллаж байна.Одоогийн байдлаар нийт 9,5 км замын шороо, орчны хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлээд байна.