МӨРӨН ХОТЫН 10 ӨРХӨД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ.

Мөрөн сумын ЗДТГ, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хөвсгөл Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ хөтблөрийн хүрээнд Мөрөн хотын 10 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ.
Төгсөлтийн аргачлал хөтөлбөрт Мөрөн сумын 14 багийн 400 өрхийг эд хөрөнгөөр эрэмбэлэн үнэлэх аргачлалын дагуу судалгаа хийж 136 өрхийг хамруулсан юм. Дээрх 136 өрхийн гэрээр айлчилж суурь хэрэгцээг нь тодорхойлж төгсөлтийн аргачлал хөтөлбөрт 123 өрхийг хамруулахаар болж батламж гардууллаа.
ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ хөтөлбөрийн хүрээнд өргөө цагаан гэртэй болсон нийт гэр бүлүүдэд аз жаргал инээд хөөр, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе