Мөрөн хотыг 17 жил удирдсан Д.Төмөрийн 90 насны ойн хөдөлмөр алдрыг тэмдэглэн өнгөрүллээ.

Төр захиргааны ахмад ажилтан, Мөрөн хотын даргын ажлыг 17 жил гүйцэтгэсэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, алтан гадас одонт Д. Төмөр гуайн 90 насны ойн хөдөлмөрийн алдрыг Мөрөн сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж хүндэтгэл үзүүллээ.

Өтөл хүнд өргөмж хэрэгтэй
Залуу хүнд сургамж хэрэгтэй гэж
Өндөр дээд өвөг дээдэс маань
Захиж сургаж хэлсэн билээ.
Өтгөс хөгшдөө
Харайхад нь хөл болж
Хазайхад нь түшиг болж
Хальтрахад нь тах болж яв хэмээсэн
Өвгөдийн үгийг өв болгож авцгаая.
Хуучны үгийг хууль болгож явцгаая.
Зул шиг бадарсан идэр залуу насаа
Зураг шиг сайхан нутаг усандаа зориулсан
Зулай буурал хайрт өвөөдөө, Төмөр даргадаа
Зуу наслахын буян заяаг дээдлэн ерөөе.

Ерөөл хотлоор орших болтугай...