ЗӨВЛӨМЖ

Монгол улсад Шүлхий өвчний гаралт, тархалт нэмэгдэж 2018 он гарсаар төвийн бүсийн хойд чиглэл Сэлэнгэ, Булган, Орхон аймгуудын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол илэрч  хүрээгээ тэлж цаг үеийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж эрт хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөж байна.

  1. Улсын Онцгой комиссын 2017 оны 01 албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах. Олон нийтийг хамарсан хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх.
  2. Шүлхий өвчнөөр тайван бус бүс нутгаас мал, амьтан, түүхий эд, бүтээгдэхүүн, өвс, тэжээл гэх мэт халдвар дамжиж болох хүчин зүйлсийг тээвэрлэх, зөөвөрлөхгүй байх.
  3. Гоц халдварт өвчнөөр тайван бус бүс нутагт отор, нүүдэл, шилжилт хөдөлгөөн  хийхгүй байх.
  4. Тайван бус бүс нутгаас хурдан морь, үржлийн мал худалдан авах, солилцохгүй байх.( Айлчин золгуут хийхгүй байх.)
  5. Мал сүрэгт өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тохиолдолд яаралтай сум, орон нутгийн захиргаа, багийн Засаг дарга, малын эмчид мэдэгдэх.
  6. Тайван бус бүс нутгаас амьд мал, амьтан ачсан, тээвэрлэсэн иргэдийн мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд түргэн шуурхай мэдээллэх.
  7. Зэрлэг ан амьтдад өвчний сэжиг илрэх, зэрлэг амьтны хүүр сэг, зэмтэй тааралдсан тохиолдолд сумын ЗДТГ-ын МЭҮТ-т  мэдэгдэх.
  8. Малын хариулга, маллагааг сайжруулах, өвчний сэжигтэй малыг яаралтай сүргээс тусгаарлан мэргэжлийн байгууллагад мэдээллэх.
  9. Малын эмч мэргэжилтнүүд тандалт, судалгааг баг, сумын хэмжээнд тогтмол хийх. Дуудлага ирсэн тохиолдолд цаг алдалгүй үйлчилж, үзлэг тандалт, тархвар зүйн судалгаа авах, мэдээлэл дамжуулах, ухуулга, сурталчилгаа хийх.
  10.  Өвчний талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг айл, хөрш, ард иргэдэд хүргэхэд иргэн бүр санаачилга гарган эрүүл тайван бүс нутгаа хамгаалах зорилгод нэгдэхийг УРИАЛЖ байна.

 

ХАРИЛЦАХ УТАС:   89153363, 70381101, 88010530, 99389884,

99385770, 88714476, 88508505, 88868338, 99387743 холбогдоно уу?

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН

 МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ТАСАГ