НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН БАЙРНЫ ГАДНА ТАЛБАЙД ХОГИЙН САВ БАЙРШУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.

Мөрөн сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл ногоон Мөрөн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ.

Тухайлбал нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдалыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдийг хашааныхаа гаднаас хогоо ачуулдаг болгоход чиглэгдсэн хогийн сав аяныг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү ажлынхаа хүрээнд орон сууцнуудын гадна талбайд ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР хогоо ангилан ялгаж хаядаг хогийн савыг байршуулж эхэллээ. Одоогийн байдлаар 16-р байр болон эргийн 72-р байрны гадна талбайд байршуулаад байна. Цаашид 8 цэгт байршуулна.

Хоггүй цэвэр цэмцгэр Мөрөн хотыг бүтээхэд иргэн бүрийн оролцоо чухал