МӨРӨН СУМЫН 14 БАГТ ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

Аймгийн цагдаагийн газрын дарга, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх болон олон нийтийн цагдаа нар гурвалсан гэрээ байгуулан Мөрөн сумын 14 багийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлээр олон нийтийн цагдаа нар ажиллаж эхэллээ.

Олон нийтийн цагдаагийн ажилтан нь цагдаагийн байгууллагын хууль сахиулах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, энэ дүрмийг дагаж мөрдөх юм байна.

Олон нийтийн цагдаагийн ажилтан нь гэрээнд заасан үүргийг хүлээж гүйцэтгэнэ