Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Б.Нямдаваа ИТХ-ын дарга 99058672 70382238
Ц. Гансүх Засаг дарга 88119114 70384316
Б.Батбаяр Засаг даргын орлогч 99194307 70383589
Г. Нэргүй Тамгын газрын дарга 89110234 70382707
Т.Мягмарсүрэн ИТХ-ын нарийн бичгийн дарга 86383811 70382239


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
“Иргэдээ сонсоё-2017 аян” ЁС ЗҮЙТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭН ТАНД ӨДӨРЛӨГ зохион байгуулагдана
“Иргэдээ сонсоё-2017 аян” ЁС ЗҮЙТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭН ТАНД ӨДӨРЛӨГ зохион байгуулагдана
Нийтэлсэн: 2 сар өмнө

Төрийн үйлчилгээг иргэдэд ид тод хурдан шуурхай хүргэх, Сумын засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдэд тайлагнах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч танилцах, холбогдох газарт уламжлан шийдвэрлэх, төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй нэг цэгээс иргэдэд хүргэх, мэдээлэл авах боломжоор хангах зорилгоор Мөрөн сумын ИТХурал, ЗДТГазраас ЁС ЗҮЙТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭН ТАНД өдөрлөгийг Мөрөн сумын 14 багийн хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Ёс зүйт төрийн үйлчилгээг иргэн танд өдөрлөгийн үеэр

  1. Иргэдэд шинээр гарсан хууль, төрийн бодлого шийдвэр, журмын талаар мэдээлэл сурталчилгаа хийх
  2. Иргэдийг гарын авлага материалаар хангах
  3. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх
  4. Төрийн байгууллагуудын мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах
  5. Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн зээлд хамрагдсан иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах
  6. Иргэдийн санал, хүсэлт өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх
  7. Иргэдээс байгууллагын сэтгэл ханамжийн судалгаа авах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Мөн Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, ЗДТГазрын Хууль эрх зүйн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, цагдаагийн газар, Шүүхийн газар, Онцгой байдлын газар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, ХТҮТөв, Транскапитал зэрэг байгууллагууд оролцож иргэдэд мэдээлэл өгөх юм.

Иргэн таны санал бүхэн үнэтэй. Мөрөн сумын иргэд хөдөлмөрчид та бүхнийг идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлэхийг урьж байна.

Мөрөн сумын ИТХурал ЗДТГазар