ИРГЭД МӨРӨН СУМЫГ ХОТ БОЛГОХ САНАЛЫГ ГАРГАЖ БАЙНА.

Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр Мөрөн сумын 14 багт амжилттай зохион байгуулагдлаа.

Иргэд, Мөрөн сумыг 1994 онд УИХ-ын 33 дугаар тогтоолоор орон нутгийн хотын статусыг сумын зэрэглэлтэй болгож өөрчилсөн байдгийг өөрчилж дахин хотын статустай болгох саналыг гаргаж байлаа.

Бүгд найрамдах Монгол ард улсыг тунхагласнаас хойш манай улс түүхэндээ 4 удаа үндсэн хуулиа шинэчлэн найруулсан билээ.
Мөн эрхээ эдэлж үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд саналаа хүргүүлж, үзэл бодлоо илэрхийлж байгаадаа баяртай байлаа.