Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Мөрөн сумын засаг дарга цаг үеийн асуудлаар сургууль цэцэрлэгүүдийн захирал эрхлэгч нартай уулзаж мэдээлэл хийлээ. 
Энэхүү уулзалтаар
- Эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлт, үр дүн,
- Хогийн сав бүтээлч аян, 
- Өвөлжилтийн бэлтгэл 
- 2016 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчлийн арилгах, аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх сахилгын шийтгэл, урамшуулал олгох тухай,
- 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд гарсан алдаа дутагдал, цаашид анхаарах асуудлууд
- Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, авах арга хэмжээ
- Мөрөн сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт, ТЭЗҮ тооцоолол, батлагдсан төсөв, хүүхдийн тоо, нормын байдалд хийсэн шалгалтын тухай асуудлуудаар мэдээлэл хийлээ.