Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Л. Цэгмид ИТХ-ын дарга 93147169 50382238
Ц. Гансүх Засаг дарга 88119114 70384316
Б.Батбаяр Засаг даргын орлогч 99194307 70383558
Г. Нэргүй Тамгын газрын дарга 89110234 93147125 70382707


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
“ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ” БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ШАЛГАРУУЛАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ЖАГСААЛТ.
“ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ” БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ШАЛГАРУУЛАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ЖАГСААЛТ.
Нийтэлсэн: 4 сар өмнө

Шилдэг тохижилтой ААН байгууллагуудыг шалгаруулах болзолт уралдаанд оролцож буй ААН, байгууллагууд дараах шалгуур үзүүлэлтийн дагуу тайлангаа ирүүлнэ үү.

Шалгуур үзүүлэлт

 

1

 Барилга байгууламжийн гадна өнгө үзэмжийг шинэчлэх, хашааг өнгө үзэмжтэй болгох, дотрох тохижилт хаяг, сурталчилгааны самбарыг  стандартын дагуу шинэчлэх, гэрэлтүүлэгтэй болгох.

2

 Орчны болон талбайн гэрэлтүүлэгтэй байх, сандал, сүүдрэвч хийх.

 

 

3

Гадна талбайдаа мод, бут, сөөг тарьж зүлэгжүүлэх, цэцгийн мандал хийж ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байх , ногоон байгууламж хийх талбайгүй тохиолдолд өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосон байна. /байгууллагынхаа өмнөх талбай, шатны 2 талд зүлэг, цэцгийн мандал хийж, тохижилтын ажил хийгдсэн байна./

4

 Авто машины зогсоол, дугуйн зогсоолыг хийж  тэмдэг, тэмдэглэгээг өнгө үзэмжтэй  байрлуулах.

 

5

 Иргэд, үйлчлүүлэгчдийг эрүүл ахуйн  шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашиглах боломжийг нээлттэй болгож, орц, гарц, ариун цэврийн өрөөний  / 00-ын өрөөний / тэмдэг тэмдэглэгээтэй болсон байх.

 

6

Мөрөн сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2017 оны 09 тоот тогтоолын дагуу ХТҮТөвтэй Нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг хамгаалах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх гэрээг хийх.

 

7

Гадна орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хогийг тогтмол цэвэрлэж, орчныг бохирдолгүй цэвэр байлгаж, шарилж хогийн ургамлыг түүж хэвшсэн байдал.

 

8

Байгууллагын дотор болон гадна талбайд хог хаягдлыг ангилан ялгаж хаях зориулалттай хогийн савнуудыг байршуулж, тэмдэглэгээг наах / 1. Бусад хог, 2. хуванцар сав, шил, лааз  гэх мэт тэмдэглэгээг кирилл үсгээр Монголоор бичсэн байх /,   тогтмол сулласан байх.

 

9

Болзолт уралдааны хугацаанд  байгууллагын гэр хороололд амьдардаг ажилтан, албан хаагчид нь:

Хашааныхаа өнгө үзэмж, ариун цэврийн байгууламжийн нөхцөлийг сайжруулж, мод, цэцэг тарьсан байх.

50-аас доошгүй хувь нь хашаандаа хог хаягдлыг  ангилан ялгаж, гаднаас нь ачуулдаг хогийн савыг өнгө үзэмжтэй, үлгэр жишээч байдлаар хийх цаашид бүх ажилтан, албан хаагчид 100 хувь хашаандаа хогийн савтай болох төлөвлөгөө гаргасан байна.

 

Болзолт уралдааны хугацаанд хийгдсэн тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээ, бүтээн байгуулалтын өмнөх байдал, тохижилт хийгдсэний дараах байдлыг харуулсан фото зурагтай тайлан, байгууллагын гэр хороололд амьдардаг ажилтан, албан хаагчдын судалгаа, тэдгээрээс хог хаягдлыг ангилан ялгаж хогийн сав хийсэн ажилтан, албан хаагчдын  судалгааг ирүүлсэн байдал.